
Төв замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл бөөгнөрлийг бууруулах зорилгоор Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл том оврын автобусыг зөвхөн нэгдүгээр эгнээгээр явуулах журмыг Замын цагдаагийн газар, Авто замын газраас гаргасан. Энэ ажлын хүрээнд замын тэмдэг, тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгээд байгаа аж. Дээрх төв замаар 35 чиглэлийн 438 автобус, троллейбус дайран өнгөрч өдөрт 295 мянга орчим зорчигч тээвэрлэдэг гэх судалгаа бий.Том оврын автобус олноор зорчдог дээрх замуудад автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах нь хөдөлгөөний эрчмийн нэмэгдүүлж ачааллыг 20-30 хувь бууруулна гэж тооцоолж байгаа аж. Энэ сарын 15-наас хэрэгжиж эхлэх дээрх журмыг зөрчсөн автобусны жолооч, уг журмыг зөрчиж нэгдүгээр эгнээ рүү орсон автомашин, таксины жолооч нарт ч хуулийн дагуу арга хэмжээ авахаар болжээ.
С.Отгон