
БНСУ-ын Чоннам, Нажу хотод өнгөрсөн сард манай улсын иргэн 26 настай Б.Ганцэцэг гэх эмэгтэй бусдын гарт амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Түүний амь насыг бүрэлгэсэн Өмнөд Солонгос улсын иргэн 34 настай Янгийн гэм бурууг шүүх энэ сарын 15-ны өдөр хэлэлцэнэ. Тус шүүх ажиллагаанд оролцохоор хохирогчын гэр бүлийнхэн ирэх долоо хоногт тус улсыг зорих юм. Өнгөрсөн долоо хоногт амь үрэгдсэн бүсгүйг хүндэтгэх жагсаал Чоннам, Нажуд болж манай улсын 200 гаруй иргэд оролцсон аж. Тэр үеэр Монгол Улсад ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага болон хохирогчийн ээж Д.Эрдэнэчимэг оролцсон хэвлэлийн хурал болж байв.
Н.Түвшин