Засгийн газарт шүүхийн нэхэмжлэл хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Засгийн газарт шүүхийн нэхэмжлэл хүргүүлжээ

“Монголын Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” ТББ-аас нэхэмжлэл гаргаж хамтарсан Засгийн газрыг шүүхэд өгсөн юм. Шүүхэд хандах болсон үндэслэл нь. Онги гол, Завхан, Туул Ханилцаг, Хүдэр, Улз, Ерөө Гацууртын голуудын ай сав газарт учирсан байгаль орчны хохирлын үнэлгээг хоёр сарын дотор тооцож олон нийтэд зарлахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан аж. Шүүхээс нэхэмжлэлийг шаардлага хангасан гэж үзэн хүлээн авчээ. Ингээд  Засгийн газарт Сүхбаатар дүүргийн шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн байна.  Хуульд заасны дагуу нэхэмжлэлийг хамтарсан Засгийн газарт хүргүүлжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж