Сургалт нь Монгол улсад ардчиллыг бэхжүүлэх, хариуцлагатай сэтгүүл зүг хөгжүүлэх зорилтын хүрээнд ардчилсан засаглал ба шударга ёсыг бэхжүүлэхэд хэвлэл мэдээлийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг, сэтгүүлчийн ёс зүй, хараат бус хэвлэл мэдээллийг төлөвшүүлэх арга зам, сонгуулийн үед сэтгүүлчдийн баримтлах зарчим зэрэг сэдвийг хамрах бөгөөд сургалтын хөтөлбөр, гарын авлагыг тодорхой тохиолдол, баримтад түшиглэн боловсруулсан байх шаардлагатай.
Ажил гүйцэтгэх хугацаа: 5 долоо хоног
Төслийн хүрээнд гүйцэтгэх ажил:
Ардчилсан засаглалыг төлөвшүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл гүйцэтгэх үүрэг, байр суурийг тодорхойлох
Харицлагатай сэтгүүл зүйг төлөвжүүлэхэд учирч буй бэрхшээл болон боломжийг таниулах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох
Сонгуулийн үед сэтгүүлчийн баримтлах ёс зүй, зарчмыг боловсруулах
Сургалтад хэрэглэх бодит видео, текстийг цуглуулах
Бүлгээр ажиллах даалгавар боловсруулахп
Хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлсэн гаднын туршлагыг судлах
Сургалтанд тавигдах шаардлага
Хичээл бүрээр багц хэрэглэгдэхүүн бэлтгэх
Хичээлийг баримтад түшиглэн заах
Багаар ажиллах чадвар суулгах
Хичээл бүрд тохирох2-3 кейсийн сонголттой байх
Сургалтын хичээлийн 16 цагаар төлөвлөх
Сургалтыг хэвлэл мэдээллийн байгууллага, удирдлага, ажилтан, сэтгүүлчдэд зориулах
Хүлээгдэж буй үр дүн
“Ардчилсан сонгууль ба хариуцлагатай сэтгүүл зүй” сэтгүүлчдэд зориулсан сургалтын модуль бэлтгэж, хэвлэх
Сургалтын багц материал бэлтгэх /хичээл, үзүүлэн, слайд, CD, DVD гэх мэт/
Байгууллага/баг/ тавигдах шаардлага:
Олон нийттэй ажиллах, сургалт зохион байгуулах ажлын дадлага, туршлагатай байх
Гурваас доошгүй жил тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа
Төсөл хэрэгжсний дараа үргэлжлүүлэн сургалтын үйл ажиллагаа явуулах чадамжтай байх
Хараат бус бие даасан байх
Сонирхсон судалгааны байгууллага/баг/ дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ үү.
Байгууллагын /баг/ танилцуулга /багийн гишүүдийн дэлгэрэнгүй танилцуулга/
Сургалтын модулийн загвар
Ажил гүйцэтгэх урьдчилсан календарчилсан төлөвлөгөө
Сургалтын модуль, хэрэглэгдэхүүн боловсруулах үнийн санал
Өмнө нь хийж байсан сургалт, судалгааны ажлын жагсаалт
Дээрхи шаардлагыг хангасан байгууллага нь төслийн санал, байгууллагын танилцуулга, гэрчилгээний хуулбар, ажлын урьдчилсан төлөвлөгөө, бусад материалын хамт битүүмжлэн 2010 оны 11 дүгээр саэрын 08-ны өдрийн 16:00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: “Сонгуулийн тогтолцоогоор дамжуулан оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх нь” төсөл.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газар. Ориент плаза.
Г.Чагдаржавын гудамж-1 Сүхбаатар дүүрэг I хороо Улаанбаатар-14210
Утас: 327585 (120)
Имейл: registry.mn@undp.org
Веб сайт: www.undp.mn