Эм худалдан авахдаа зөвшөөрөлтэй эсэхийг заавал шалгаж байгаарай | News.MN

Эм худалдан авахдаа зөвшөөрөлтэй эсэхийг заавал шалгаж байгаарай

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Эм худалдан авахдаа зөвшөөрөлтэй эсэхийг заавал шалгаж байгаарай

Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах "Бээжин-Анкан" эмнэлэг манай улсад хориотой эм хэрэглэж байсан нь шалгалтаар тогтоогджээ. Тус эмнэлэг нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын зохих зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй, ямар өвчинд хэрэглэдэг болох нь тодорхойгүй 271 нэр төрлийн 13500 орчим хайрцаг эмийг улсын хилээр оруулж ирсэн байжээ.  Тэд хориотой эмээ БНХАУ-аас жимс, печень зэрэг хүнсний бүтээгдэхүүний хайрцаганд нууж хууль бусаар хил нэвтрүүлдэг байсан аж.  Эрүүгийн цагдаагийн газраас ард иргэдэд гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлгээр үйлчлүүлж, эмчлүүлэхдээ зохих байгууллагуудаас зөвшөөрөл авсан эсэх, хэрэглэж, борлуулж буй тариа, эмийн бүтээгдэхүүн нь зөвшөөрөлтэй эсэхийг асууж байхыг сэрэмжлүүлж байна.

Д.Долгор

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж