Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжирга-II” төслийн хүрээнд Бичил санхүүгийн хөгжлийн сан /БСХС/-аас санхүүгийн болон бүтэц зохион байгуулалтын хувьд тогтвортой бичл санхүүгийн үйлчилгээг хүргэх, орлого болгох үйл ажиллагааг дэмжиж, ядуу болон бага орлоготой иргэдэд з:ээл олгох үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор шаардлага хангасан арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагуудыг сонгон шалгаруулна.
БСХС нь шаардлага хангасан арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад 3.8 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг хуваарилах бөгөөд шалгарсан байгууллага нь уг зээлийн эх үүсвэрийг Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгууд болон Улаанбаатар хотын дүүргүүдэд дамжуулан зээлдүүлнэ.
Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдан хоёроос доошгүй жил үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн хоёр улирал дараалан хангаж ажилласан арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагууд оролцох эрхтэй.
Дамжуулан зээл олгох санхүүгийн байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой байгууллагууд 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд доорх хаягаар хүсэлтээ илэрхийлнэ үү.
Хаяг: Улаанбаатар-46 Бага тойруу-9 Монгол банк В корпус 3-4 тоот
Бичил санхүүгийн хөгжлийн сан
Утас, Факс: 976-11-323323
И-майл: mdf@mongolbank.mn
Вэб хуудас: www.mdf.mn