Удирдлагын баг шалгаруулах тендер

Хуучирсан мэдээ: 2010.11.06-нд нийтлэгдсэн

Удирдлагын баг шалгаруулах тендер

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 195, Төрийн өмчийн хорооны 2010 оны есдүгээр сарын 2-ны өдрийн 346 дугаар тогтоолыг үндэслэн “Монгол Улсын Хөгжлийн банк”-ны удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлэх олон улсын нэр хүнд бүхий “Удирдлагын баг”-ийг сонгон уралдаант шалгаруулалт зарлаж байна. Уралдаант шалгаруулалтыг Төрийн өмчийн хороо, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо зохион байгуулж, хэрэгжилтэнд нь хяналт тавих ба тэдгээрийн эрх олгосон тохиолдолд гэрээнд банкны Төлөөлөн удирдах зөвлөл гарын үсэг зурна.

    Сонирхогч этгээдэд тавигдах шаардлага

    Хуулийн этгээд, тэдгээрийн хамтарсан консерциум уралдаант шалгаруулалтанд оролцож, түүнээс урган гарах хариуцлагыг хүлээх ба тэдгээрийн томилсон удирдлагын баг ажил гүйцэтгэнэ. “Удирдлагын баг”-ийн гишүүд хөгжлийн санхүүгийн болон бусад санхүүгийн ажил, үйлчилгээг үзүүлэх чиглэлээр олон улсын хэмжээнд амжилттай ажиллаж буй хангалттай туршлагатай байна.

    “Удирдлагын баг”-ийн багийн ахлагч нь доорхи шаардлагыг хангасан байна. Үүнд:
    Монгол Улсын “Банкны тухай хууль”-ийн 34.2-т заасан шалгуур

    Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг олон талт эх үүсвэрээс бүрдүүлэх чадвартай байх

    Банк, санхүүгийн салбарт 10-асс доошгүй жил /үүнээс таваас доошгүй жил нь хөгжлийн санхүүгийн чиглэлээр, гурваас доошгүй жил нь дунд буюу түүнээс дээш шатны удирдах албан тушаалд/ амжилттай ажилласан туршлагатай байх
    Урьд өмнө нь мэргэжлийн болон ёс зүйн алдаа дутагдал гаргаж байгаагүй байх
    “Удирдлагын баг”-ийн ахлагч нь банкны гүйцэтгэх захирлын орон тоонд гэрээнд заасан хугацаанд ажиллах ба багийн гишүүн болон гишүүдийн ажиллах чиглэл, хэлбэрийн талаар тендерийн саналдаа тусган ирүүлнэ

    Уралдаант шалгаруулалтад баримтлах хууль тогтоомж

    “Удирдлагын баг”-ийг сонгох уралдаант шалгаруулалтанд Монгол Улсын Иргэний хууль, Компанийн тухай хууль, Банкны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм болон холбогдох бусад хууль, тогтоомжийг баримтлана.

    Оролцогчийн ирүүлэх тендерийн санал дараах зүйлээс бүрдэнэ. Үүнд:
    -Уралдаант шалгаруулалтанд оролцох сонирхлоо албан ёсоор илэрхийлсэн захидал

    -Оролцогчийн чадавхийн талаарх мэдээлэл

    -Бизнес төлөвлөгөөний төсөл

    -Төсөл хэрэгжүүлэх ажлын хөлс, төлөх хэлбэрийн санал

    -Удирдлагын гэрээний төсөлд өгөх санал

    Уралдаант шалгаруулатад оролцох сонирхлоо албан ёсоор илэрхийл
    сэн захидал

    Монгол Улсын Хөгжлийн банкны удирдах үйл ажиллагаааг хэрэгжүүлэх удирдлагын багийг сонгох уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд нь уг сонирхлоо албан ёсоор илэрхийлсэн захидлыг ирүүлнэ
    Оролцогчийн чадавхийн талаарх мэдээлэл

    Оролцогчид өөрсдийн чадавхийн талаар дараах мэдээлэл ирүүлнэ. Үүнд:

    -Хуулийн этгээд, түүний бүртгүүлсэн газар бүртгэлийн дугаар болон банк, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохыг нотолсон эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, гол хувьцаа эзэмшигчийн талаарх мэдээлэл

    -Хуулийн этгээд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн таван жилийн санхүүгийн тайлан, бизнесийн болон санхүүгийн чадавхийн тухай дэлгэрэнгүй танилцуулга

    -Удирдлагын багийн ахлагч, гишүүдийн дэлгэрэнгүй анкет, ажлын туршлага, гаргасан амжилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, өмнө болон одоо ажиллаж буй байгууллагын удирдлагын хоёроос доошгүй тодорхойлолт

    -Оролцогчдын зүгээс Монгол Улсын банк, санхүүгийн салбарын өнөөгийн байдлыг судалсан байдал, Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулж, үйл ажиллагааг нь үр дүнд хүргэх талаарх дүгнэлт, гүйцэтгэх ажил, авах арга хэмжээний санал

    -Олон улсын зах зээлээс хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлж байсан туршлага болон хэрэгжүүлсэн төслүүд

    -Оролцогчийн зүгээс шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээлэл
    Бизнес төлөвлөгөөний төсөл

    Уралдаант шалгаруулатад оролцогч нь Олон улсын нийтлэг жишгийн дагуу Монгол Улсын банк, санхүүгийн онцлог, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх санал зэргийг Хөгжлийн банкны 2010-2015 оны бизнес төлөвлөгөөний төсөлд тусгасан байна.

    Төслийг хэрэгжүүлэх ажлын хөлс, төлөх хэлбэр

    Удирдлагын гэрээгээр ажиллах хөлсний хэмжээ, төлөх хэлбэрийн уралдаант шалгаруулатад оролцогч гэрээний төсөлд өгөх саналдаа тусгаж ирүүлнэ.
    Гэрээний төсөлд санал өгөх

    Удирдлагын гэрээний төслийг уралдаант шалгаруулалтын материалын хамт хүргээүлэх бөгөөд оролцогчид танилцаж, өөрсдийн саналыг тендерийн саналд хавсралтаар ирүүлнэ. Дээр дурьдсан бүрдэл бүхий материалыг өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн этгээдээр шуудан, буухиа шуудангаар хүргүүлнэ.
    Материал ирүүлэх хугацаа

    -Удирдлагын баг”-ийг сонгох уралдаант шалгаруулатад оролцох гадаад, дотоодын хуулийн этгээд , тэдгээрийн концерциум, түүнийг томилсон Удирдлагын баг нь уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтээ 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15:00 цаг хүртэл доорхи хаягаар ирүүлнэ үү.

    Хишигжаргалын Хэрлэн

    Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга
    Монгол Улсын Төрийн өмчийн хороо
    Засгийн газрын IV байр 413 тоот Улаанбаатар-11 Монгол Улс
    Утас: 976-51-262847, 263911 Факс: 976-11312798
    Цахим шуудан: kherlen@spc.gov.mn
    Вэб хуудас: www.spc.gov.mn

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж