Сургуулийн 70 жилийн ойн хүрээнд 70 бүтээлч ажил хийж байгаагийн нэг нь өнгөрсөн бямба гаригт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн төгсөгчид Офицеруудын ордонд уулзалт ярилцлага зохион байгууллаа. Уулзалт ярилцлагад УИХ-ын гишүүн, тус сургуулийг төгсөгч, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга, гавьяат жүжигчин “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, Сонгинохайрхан дүүргийн прокурор Т.Баярсайхан, БХЯ-ны “Алдар” спорт хорооны дэд дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ тэргүүтэй нутгийн зөвлөлийнхөн болон орон нутгаасаа тус сургуулийн үе үеийн захирал болох Ж.Төмөрмуна, н.Ванчинсүрэн, А.Энхбаатар нар ирж оролцсон юм. Энэ үеэр сургуулийнхаа ойд зориулсан тус сургуулиас төрөн гарсан урлагийн одод болох гавьяат жүжигчин “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, Д.Энхзул, соёлын тэргүүний ажилтан Д.Баасанжав, Л.Чулуунбаатар нараас гадна Хэнтий нутгаас төрөн гарсан Ардын жүжигчин А.Энхтайван зэрэг уран бүтээлчид оролцсан хандивын тоглолт зохион байгуулахаар боллоо.
Д.Равжаа