Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооныхон хогондоо даруулж гүйцэв | News.MN

Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооныхон хогондоо даруулж гүйцэв

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооныхон хогондоо даруулж гүйцэв

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооныхон хогондоо даруулжээ. Хогийн савандаа үнс нурмаа багтаахаа байсан хорооны зарим иргэд хашаанаасаа гадагш хогоо асгаж байгаа аж. Өвлийн тэсгим хүйтэнд гудамны зам дахь хальтиргаа гулгааг багасгахад асгасан үнс их нэмэр болдог байсан бол одоо газар гэсч эхэлсэн тул хорооны иргэд хог дундуур туучих болж, хүндрэл учруулах болжээ. Нэг сар орчмын өмнө Хот тохижуулах газрын даргын алба хашиж байсан Ц.Болдыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилоход иргэд “Ашгүй дээ, ядаж хогноосоо салах нь” гэцгээн ам сайтай байсан ч одоо хэр нь дүүргийн Хот тохижилтын компанийнхан ирж, хогийг нь ачихгүйд бухимдацгааж суугаа аж. Гэхдээ наймдугаар хорооны Засаг дарга нь хэсгийнхээ ахлагчийг “Ажлаа сайн хийгээгүй” гэсэн үндэслэлээр ажлаас нь халж, оронд нь шинээр хүн авсан бөгөөд тэр нь хогны жолооч, хог ачигчдыг зохицуулж, нарийнхдаа бол аргадаж чадахгүй байгаагаас наймдугаар хорооныхон хогондоо дарлуулж байгаа гэнэ. Учир нь өмнөх хэсгийн байцаагч нь хорооныхоо хогийг ачуулахын тулд жолооч, ачигчдыг хоолонд оруулж, тал засан байж, ажлаа амжуулдаг байсан гэх яриа ч хорооны иргэдийн дунд амнаас ам дамжин яригдсаар байна.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж