Мэдээж сэтгэл хангалуун
байх нь таны ажилдаа дуртай
эсэхтэй шууд холбоотой.
Ядаргаатай санагдах үедээ
дараах бяцхан
зөвлөмжүүдийг
хэрэгжүүлээд үзээрэй. Энэ
нь сэтгэл санааг
стрэсснээс салгахад
тусална.
1. Нүдний шилээ дээшлүүлээд
үз. Энэ үед нүдэнд амар
санагдах бөгөөд орчин
тойрон гэгээлэг
харагдана.
2. Мөрөө суллаад цэх суу. Цэх
суух үед илүү эрч хүчтэй,
сэтгэл санаа тогтуун
болдог.
3. Утсандаа чихэвчийг нь
хийчих. Дуудлага ирэх үед
чихэвчээрээ яривал илүү
амар байх болно. Хүмүүст
сонин харагдсан ч гэсэн
хамаагүй, танд л эвтэйхэн
байх болно.
4. Ширээн дээрээ чихэр бүү
тавь. Өдөр болгон амттан,
чихэр идээд байвал жилийн
дараа айхтар жин нэмнэ
шүү.
5. Утсаар ярихдаа юу юугүй
зөвшөөрсөн хариулт бүү хэл.
Харин “Би эргээд
холбогдоё.” гэсэн нь
дээр. Цаадах хүн хичнээн
элэгсэг найрсаг ярьсан ч
сайн бодолцож үзэлгүйгээр
“За тэгье” гэж
болохгүй.
6. “За” гэж хариулах
гэж байгаа бол дараа нь
ямар ажил хийхийг төсөөлөн
бодоорой.
7. Хэт өлсөж болохгүй. Өлсөж
өлсөж байгаад гэнэт их юм
идвэл ходоодонд муу
төдийгүй өвдөх
магадлалтай. Тиймээс
тогтмол цагуудаар хооллож
байх нь чухал.
8. Шийдвэрлэх хэрэгтэй
ажлуудаа эхлээд амжуул.
Хойшлуулаад байвал улам
төвөгтэй хүнд болно. Харин
хурдхан хийгээд
дуусгачихвал алжаалыг
тайлна.
9. Ачаалалтай санагдаж
байна уу? Тэгвэл цагаа
хэрхэн ашигласнаа дүгнээд
үз. Шударга бай.
Интернэтээр хэсэх, буруу
хийсэн юмаа эргэж харах,
өөр хүний ажил хийх гэх мэт
зүйлүүд хийсэн үү?
10. Өөрт чинь хамаагүй, мэдэх
албагүй юмнаас өөрийгөө
хөндий байлга.
11. Гадуур гар. Боломжтой бол
жаахан алх. Нарны туяанд
алхах нь таны алжаалыг
тайлж, сэтгэл санааг
төвшитгөнө.
12. Хүн бүрт “Өглөөний
мэнд” хүргэн мэндчил.
Нийгмийн таатай харилцаа
нь таныг урам зоригтой
болгоно. Оффисийн
хүмүүстэйгээ өдөр бүр
сайхан харилцаатай байвал
өдөр бүр та аз жаргалтай
байх болно. Ийнхүү
мэндчилэх нь мөн найрсаг
харилцааны нэг хэлбэр
билээ.
Эх сурвалж: http://biznes.dayar.mn