Бүсчилсэн арга хэмжээг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Бүсчилсэн арга хэмжээг зохион байгууллаа

2010 оныг Аймгийн Эрүүл мэндийн газраас “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” уриа гаргаж, хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн, хүмүүнлэг,  ээлтэй тусламж үйлчилгээг бий болгох  зорилго тавин ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2 сарын аян зохион байгуулж, аяны хугацаанд “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд  олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт бүсчилсэн арга хэмжээг Есөнзүйл, Хайрхандулаан, Гучин-Ус, Хархорин, Арвайхээр сумдад амжилттай зохион байгууллаа. Бүсийн арга хэмжээнд сумдын нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн дарга, гишүүдийн төлөөлөл, эрхлэгч эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, багийн эмч нар оролцож, харилцан туршлага солилцож, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаа хэлэлцэж, цаашид хийх ажлын чиглэлээ тодорхойлсон байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж