Төр хувийн хэвшлийн эмнэлэг түншлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Төр хувийн хэвшлийн эмнэлэг түншлэнэ

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан “Төр ба хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог сайжруулъя” аймгийн анхдугаар зөвлөлгөөнийг амжилттай зохион байгууллаа. Зөвлөлгөөнд ЭМЯ, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо, “Баянзүрх Нэгдсэн эмнэлэг” компанийн захирал, удирдахуйн ухааны доктор Б.Даш-Яндаг, аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн төр хувийн хэвшлийн эмнэлгүүдийн төлөөлөл, төрийн бус байгууллага, Мэргэжлийн хяналтын газраас холбогдох мэргэжилтнүүд оролцсон байна.

Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарт 1996 онд анх удаа эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг амбулаториор үзүүлэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага үүсч байсан бол эдүгээ 20-иод эмнэлэгтэй болон өргөжиж, төрийн эмнэлгийн хүнд ачаанаас үүрэн, хүн амын эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд хамтран зүтгэж байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж