хөдөлгөөнүүд Оюутолгойн орд газрын Техник эдийн засгийн үндэслэлийг эсэргүүцэн,
Эрдэс баялаг, эрчим хүчний яамны гадаа жагсч, “Сайд Д.Зоригт огцрох ёстой”
хэмээн лоозогнож байх үед Төрийн ордны хоёрдугаар давхрын цайны газарт тэрбээр хүний
эрхийн хуульч М.Ичинноровтой “буу халсан” шигээ цагийг тун зугаатай өнгөрүүлж
суужээ. Тэдний “болзоог” харсан ордныхон “Хавар цагийн анхны болзоог Эрдэс
баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Ерөнхий сайдын гишүүний туслах М.Ичинноров
хоёр авчирлаа” гэж хошигносон бол хэрэгт дуртай сэтгүүлчид “Цагаа олоогүй
болзоо” хэмээн тодорхойлжээ.
МАХН-ын өсөх ирээдүйтэй залуу кадр хэмээн үнэлэгдэн өндөр
аваад байгаа сайд Д.Зоригт, хүний эрхийн хуульч М.Ичинноровтой ямар сэдвээр
яриа өрнүүлээ бол гэх асуулт одоо хэр нь олон хүний анхаарлыг татсаар байна.
Г.Дарь