Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлнэ

Өвөрхангай аймагт “Эмийн зохистой  хэрэглээг төлөвшүүлэх” нэг сарын аяныг зохион байгуулагдаж байна. Аяны хүрээнд  эмч, эмнэлгийн  мэргэжилтнүүд, иргэдэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өдөрлөг, сургалт сурталчилгааг зохион байгуулж, “Эмийн зохистой хэргэлээ”, “антибиотик эмийн хэрэглээ” сэдвээр, гарын авлага, зөвлөмж  гарган,  нийт 442 иргэнийг   хамрууллаа.  Уг аяны үйл ажиллагаанд  БОЭТ, Хужирт, Баян-Өндөр, Сант, Есөн-Зүйл, Бүрд, Тарагт зэрэг  сумдын эмнэлэг,  Эргэлтийн эмийн  сангууд, Энэрэл-Хархорин,Түшиг-Дөлгөөн өрхийн  эмнэлгүүд идэвхтэй  оролцож байгаа юм. Мөн өрхийн эмнэлэгүүдэд долоо хоног бүрийн хоёр дахь өдөр тодорхой сэдвийн дор иргэдийг хамруулсан зөвлөгөөн хийж байгаа аж.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж