Эдийн засгийн хараат бус байдлыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн хараат бус байдлыг хүслээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Төрийн ордноо МАХН-ын ХХVI Их хурал үргэлжилж байна. Их хуралд саналаа илэрхийлж буй төлөөлөгчдийн олонх масс намын анхан шатны байгууллагад ажилладаг үүр хороодын дарга нарыг цалинжуулахыг хүсч буй юм. Мөн удаа дараа намаа сонгуульд ялуулахын төлөө орон нутаг, дүүрэг хороондоо идэвхи санаачлага зүтгэлтэй ажилласан үүр хороодын дарга нарт тодорхой урамшуулал олгодог болох. Ажиллаж чадаагүй тохиолдолд тухай бүрт нь хариуцлага тооцдог болох. Цаашлаад нам УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуульд ялалт байгуулж чадаагүй нөхцөлд намын дарга болон Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог болох гээд хаа хаанаа хариуцлагын тогтолцоогоо тодорхой болгож, тухай бүрт нь шийдээд явдаг зарчимд шилжихгүй бол энэ Их хурлаар Монгол Улсын ирээдүйн 20 жилийн хөгжлийн том бодлогыг төлөвлөн гаргаад үр дүнд хүрэхгүй гэж үзэж байна.

    Нөгөөтэйгүүр, намын анхан шатны байгууллага бол намынхаа хөл нь болж явах ёстой.  Гэтэл намын дээд шат нь энэхүү хөлөөсөө тасарчихсан, зөвхөн тэрүүхэн хэсэгтээ “Болж байна, бүтэж байна” гээд яриад суудаг. Тэгтэл намын анхан шатны байгууллага нь санхүүгийн хувьд бэхжээгүйгээс саад бэрхшээлтэй олонтаа тулгардаг гэнэ. Тухайлбал, бэлтэйхэн компаниас санхүүгийн дэмжлэг хүлээхээр буцаад нөгөө газрынхаа эрх мэдэл дор ажиллах болдог аж. Тиймээс намын Их хурлаас намын анхан шатны байгууллагаа эдийн засгийн хувьд хэнээс ч хараат бус байдлаар бие даасан болгохын тулд тодорхой шийдвэр гаргах ёстой гэсэн байр суурь давамгайлж байна.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж