“Хар хууль”-д эмзэглэж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

“Хар хууль”-д эмзэглэж байна

МАХН-ын их хурал дээр намын дүрэмд оруулах өөрчлөлтийн тухай сэдвийг төлөөлөгчид эмзэглэнгүй хүлээн авч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан М.Далайхүү үүнийг “Доржуудын хар хууль” гэдэг Эрүүгийн шинэ хуультай зүйрлэж байлаа. Хазгай гишгэх тоолонд МАХН-аас гаргана хэмээж байгаа нь гишүүдэд эмзэг тусчээ. Мөн төрийн алба төрхмийн алба болж МАХН-ын хариуцлагатнууд үр хүүхэд, ах дүүс, хадам, хүргэн, бэрээ татдаг болсныг төлөөлөгчид шүүмжилж байна. Нэг хүнд хэт олон албан тушаал, эрх мэдэл хавсруулж байгаа нь олон буу үүрээд ганцаараа анд явж байгаа хүн шиг болгосон гэж М.Далайхүү төлөөлөгч шүүмжиллээ.

                              Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж