Хүүхдийн урлагийн их наадам болов

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Хүүхдийн урлагийн их наадам болов

Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтсан ажлын хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор Хүүхдийн урлагийн их наадам зохион байгууллаа. Наадамд  цэцэрлэгийн, ерөнхий боловсролын сургуулийн ахлах,  бага гэсэн гурван насны ангиллаар аймгийн хэмжээний  2500 орчим хүүхэд оролцож, арван төрөл 132 багц шагналын төлөө өрсөлдснөөс Арвайхээр, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан сумын сурагчдын баг эхний байруудад шалгарч 400.000 -1.000.000 хүртэлх төгрөгөөр шагнууллаа. Хүүхдийн урлагийн их наадмын шагналтнууд “Тэнгэрийн охид” “Эвтэй дөрвөн амьтан”сэдэвт эстрад мюзикль, хүүхдийн жүжигт тоглох гэнэ.  Цаашид Хүүхдийн урлагийн их наадам нь хоёр  жил тутамд нэг  удаа зохион байгуулагдах юм байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж