Үйл ажиллагаа нь нээлттэй бус гэж дүгнэжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Үйл ажиллагаа нь нээлттэй бус гэж дүгнэжээ

Нутгийн өөрөө удирдах  ёсны байгууллагын /НӨУЁБ/ бодлого шийдвэрт иргэдийн оролцоог хангах, Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн  нээлттэй байдал, иргэд төлөөлөгч нарын мэдээллийн эргэх холбоо ямар байгааг тодорхойлох зорилгоор “Иргэний дуу хоолой Иргэний хяналт” төслийг Скаутын Холбоо ТББ байгууллага Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Нутгийн өөрөө удирдах  ёсны байгууллагын үйл ажиллагаатай танилцаж,  аймаг, сумын Иргэдийн хурлын төлөөлөгчтэй ганцаарчилсан ярилцлага, уулзалт хийх,  тандалт анкет асуулга явуулах аргаар дээрхи  байгууллагын өнөөгийн байдал, сонгогч иргэдийн эргэх холбоо, хурлын хэлэлцэх болон шийдвэрлэх, асуудалд иргэдийн оролцоог хэрхэн хангадаг , санал хүсэлтийг нь тусгаж, шийдвэрлүүлж чадаж байгаа эсэх, хурал дахь ардчилал ямар байгаа талаарх бодит мэдээллийг цуглууллаа.

Арвайхээр, Уянга, Тарагт сумын 371 иргэнээс авсан анкетын судалгаанаас харахад Нутгийн өөрөө удирдах  ёсны байгууллага болон Иргэдийн төлөөлөгчидийн хурлын үйл ажиллагааг нээлттэй бус, иргэд оролцох боломжгүй, төлөөлөгч нар иргэдийг төлөөлж ажиллаж чадахгүй байгаа гэж дүгнэсэн бөгөөд  иргэд ИХ-ын тухай мэдлэг дутмаг, ойлголт муутай нь харагдаж байв.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж