Хөл бөмбөгийн талбайтай болов

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Хөл бөмбөгийн талбайтай болов

Өвөрхангай аймгийн хүүхэд, залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх хөл бөмбөгийн талбайтай болов. 400 гаруй сая төгрөгийн өртгөөр байгуулагдсан уг талбайд “ӨВ АЗЗА” ТӨХК-иас 105,000,0 мянган төгрөгөөр 6000м2 хөл бөмбөгийн талбайн суурь тэгшилгээ, асьфалтон хучилтыг бүрэн хийж гүйцэтгэжээ. “ӨВ Таван эрдэнэ” компаниас олон улсын стандарт бүхий хөл бөмбөгийн талбайн хиймэл зүлэг 4896 метр квадрат , 960 метр квадрат хашаа, 250 ширхэг сандал, зургаан ширхэг гэрэлтүүлэгч, 1104 метр квадрат талбайн будаг, зургаан ширхэг хөл бөмбөгийн хаалга нийлүүлж, угсарч суурилуулах ажлыг 269804,0 мянган төгрөгөөр гүйцэтгэн, гэрээний дагуу бүрэн хийжээ. Одоогоор аймгийн өсвөрийн хөл бөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээн, Бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс зохион байгуулсан ЕБС-ийн сурагчид, албан газруудын аварга шалгаруулах тэмцээнүүд болж өнгөрөөд байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж