
Өвөрхангай аймагт түүхэн ойгоо угтан их бүтээн байгуулалтууд өрнөж байгаагийн дотор Хүүхэд Залуучуудын парк, Соёл амралтын хүрээлэн багтаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд “Цэцэрлэгжилт” компани 107,334,1 мянган төгрөгөөр 24000 гаруй мод бут сөөг, 5400 квадрат метр зүлэг, 200 квадрат метр цэцгийн мандал, услалтын систем байгуулах ажлыг, “Хаш Хан” компани 230,630,0 мянган төгрөгөөр “Алсыг харагч морин тойруулга” тоглоом тус бүр нэгийг,140 ширхэг гэрэл суурилуулах ажлыг гүйцэтгэх гэрээтэй 70 ширхэг гэрлийг бүрэн суурилуулж хүлээлгэн өгсөн байна. Удалгүй хоёр тоглоомыг ашиглалтанд оруулах ажээ. Иргэн Ц.Баатар 3,500,0 мянган төгрөгөөр 4486 метр квадрат явган зам тавих ажлыг бүрэн хийж дуусгасан байна. “Ханддинай” компани 7,399,0 мянган төгрөгөөр Туулайны хамгаалалтын тор нийлүүлж, ЭБЦТС ТӨХК-иас 18,593,0 мянган төгрөгөөр Занабазарын нэрэмжит Цэцэрлэгт хүрээлэнд 100 квт-ын дэд станц нэгийг барьж, Хүүхэд Залуучуудын паркт 250 хүүхдийн сургууль , цэцэрлэгийн цогцолборын дэд станцаас кабелиар цахилгаан эх үүсвэр татсан байна. “ӨВ Таван Эрдэнэ” ХХК-иас 80,000,0 мянган төгрөгөөр явган замын хавтан 4486 метр квадрат, явган замын хашлага 2144м, сандал 70 ширхэг, хогийн сав 36 ширхэг, сүүдрэвч зургаан ширхэгийг гэрээний дагуу 100 хувь нийлүүлжээ.
Б.Батчимэг