
Аравдугаар сарын 14-15-нд зохион байгуулсан Өвөрхангай аймгийн Улсын байцаагчдын зөвлөгөөнөөс гаргасан уг уриалгыг мэргэжлийн хяналтынхан зарчмаа болгон ажиллаж байна. Тус зөвлөгөөнд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид, сумдын байгаль орчны болон мал эмнэлэг үржлийн, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны, аймгийн Авто тээврийн газрын 80 улсын байцаагчид хамрагдаж, мэргэжлийн хяналтын байгууллагын 2010 онд хэрэгжүүлсэн алхам, үр дүн, эрсдлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалт хийх арга зүй, багаар ажиллах чадвар, төрийн албан хаагчийн харилцааны соёл зэрэг сэдвүүдээр “номын дуу” сонссон. Зөвлөгөөний үр дүнд аймгийн МХГ-аас хяналт шалгалт хийхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, МХБ-ын өөрчлөлт шинэчлэлд улсын байцаагчид, сумын засаг дарга болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийг бүрдүүллээ.
Б.Батчимэг