Бүтээн байгуулалтад хандив өргөв

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Бүтээн байгуулалтад хандив өргөв

Дархан хотын төвд бариг­даж байгаа “Дархан -50 цог­цолбор”ын бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний 330 дугаар ан­гийнхан хандив өргөв.

Ирэх онд тохиох Дархан хот бай­гуулагдсаны 50 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтын томоо­хон ажлын нэг болох “Дархан- 50 цогцолбор”ын ажил амжилттай явагдаж уг цогцолборыг бүтээн байгуулах ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай хөрөнгө хурамт­луу­лах хандивын аян үргэлжилж байна. Дархан хот дахь Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн дарга, хурандаа н.Дашзэвэг аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбаттай уулзаж саяхан тэмдэглэсэн таван жилийнхээ ойн тухай танилцуулаад “Дархан -50 цогцолбор”ын бүтээн байгуулалтад зориулж хамт олноосоо цуглуул­сан нэг сая төгрөгийг гардуулав. Мөн уг цогцолборын бүтээн бай­гуулалтад шаардлагатай үед хүн хүч, техникийн туслалцаа үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Б.Урантуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж