
Гурав дах шүүх хурлын шийдвэрээр Томас Рассэт нь Капитол Рекордст 1.5 сая ам.доллар төлөх ёстой болсон ба дунджаар нэг дуунд 62.500 ам.доллар төлнө гэсэн үг.
iTunes-ээс ердөө 24 доллараар авчих 24 дуунд ийм их хэмжээний торгууль оногдуулсан нь итгэмээргүй зүйл бөгөөд Томас Рассэт ч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Ийм хачирхалтай хэрэг үйлдэж хууль бусаар файл татагчдын нүүр царай болсон эмэгтэйн анхан шатны шүүх хурал 2007 онд болж шүүх түүнээс 1700 орчим дууг зохиогчийн эрх зөрчиж татсан хэрэгт 222.000 ам.доллар нэхэмжилжээ.
Тэрээр дээрх хэргийг үйлдээгүй гэж мэдүүлсэн бөгөөд давж заалдах шүүхийн хоёр дах хурлаар байдал улам хүндэрч торгуулийн хэмжээг 1.92 сая доллар болгож нэмсэн байна.
Дискний дөрвөн гол шошгыг гаргасан Америкийн Дуу бичлэг Үйлдвэрлэлийн Нийгэмлэг хамгийн сүүлд гаргасан шүүхийн шийдвэрийг хүлээж авсан ч Томас Рассэтээс торгуулийн төлбөрийг бүрэн төлөх эсэх нь мэдэгдээгүй байгаа.
Америкийн Дуу бичлэг Үйлдвэрлэлийн Нийгэмлэг эмэгтэйг шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхийг хүлээж байна. Энэ жилийн эхээр түүнд 25000 ам.доллар төлөөд торгуулийг дуусгах найрсаг санал тавьсан ч эмэгтэй хүлээн аваагүй ажээ.
Дээрх хачирхалтай хэргээс үзэхэд дижитал ертөнцөд ноёрхоод байгаа Bit Torrent, Rapidshare гэх зэрэг үнэгүй файл татдаг сайтууд Kazaa-тай адил хэрэг үүсгэхийг үгүйсгэх аргагүй тул хөгжмийн фэнүүд хууль бусаар дуу татахгүй байхыг анхаарах хэрэгтэй юм.