
осолдлоо гэж Кубын иргэний агаарын тээврийн удирдах газраас мэдэгдлээ.
ATR-72 нэртэй хос сэнсэн хөдөлгүүрт Карибын Агаарын тээврийн нисэх онгоц нь Гуасимал хотын ойролцоо, Гаванагаас зүүн тийш 355 км зайд, Санкти Спиритус мужид осолджээ.
Ослоос нэг ч хүн амьд гараагүй байна.
ATR-72 нь Франц, Германы хамтарч хийсэн нисэх онгоц бөгөөд бүс нутгийн нислэг болон ойрын аялалд голдуу нисдэг байж.
Кубын цагаар өдрийн 4:45-нд Кубын зүүн эргийн Сантиагогоос Гавана руу ниссэн 883 дугаар нислэгээр 61 зорчигч, хөлгийн багийн 7 гишүүн түүний дотор 28 гадаадын иргэд зорчиж явжээ. Онгоц осолдохоосоо өмнө 5:42-нд хяналтын цамхагт ослын дохио өгсөн байна.
Гэрчүүдийн мэдэгдлээр онгоц дэлбэрсний дараа аврагчид онгоц осолдсон уулархаг газарт бульдозер ашиглаж хүрсэн гэжээ.