
Хэрэглэгчдийн хэрэглээтэй холбоотойгоор халуун далавч /зургаан ширхэг нь 7 ам.доллар/, шарсан каламари /9 ам.доллар/ гэх мэт бүх зууш, хүнс, ундаа нь 25 центээр тогтмол хэлбэлзэх ба үндсэн үнэнээсээ дээш доош хоёр ам.долларын хэлбэлзэлтэй байна. Нэг шил “Guinness” пиво зургаан ам долларын үндсэн үнэтэй ч хэр их захиалж байгаагаас хамаарч доошоо 4-8 ам.доллар болж болох юм байна. Тиймээс хэрвээ хэрэглэгчид нэг төрлийн ундаа их уувал үнэ нь өсч, харин бусдынх нь буурах аж.
Рестораны эзэн Levent Cakar, Damon Bae нар энэ өвөрмөц маркетинг нь хэрэглэгчдийн анхаарал сонирхлыг татах болно. Гэхдээ өөрсдийнх нь хоолны амт чанар түүнээс дутахгүй хэрэглэгчдийн таашаалд нийцэх болно гэж үзэж байна. Эдийн засгийн нөхцөл байдлаас болоод рестораны хэрэглэгчдийн тоо Нью-Йорк болон, Америкт буурсан бөгөөд өнгөрсөн жил рестораны бизнесийн хувьд хатуу жил байсан. Нью-Йорк хот 23 мянган ресторантай бөгөөд жил бүр 4,400 орчим ресторан шинээр нээгддэг гэж хотын лицензийн алба мэдээлсэн. Энэ шинэ ресторан дөрвөн сарын 1-нд үүдээ нээх юм байна гэж “Reuters” агентлаг Нью-Йоркоос мэдээллээ.
Т.Санаа