Ц.Зоригийг Ерөнхий шүүгчид нэр дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Ц.Зоригийг Ерөнхий шүүгчид нэр дэвшүүллээ

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 5-нд болж, уг хуралдаанаас нийт шүүгчдийн олонхийн саналыг авсан Ц.Зоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Дашрамд дурдахад, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан С.Батдэлгэр цаашид Дээд шүүхэд шүүгчээр ажиллах юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж