Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Кубад онгоц сүйрлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Пүрэв гаригт дор хаяж 68 хүнтэй онгоц Кубын төвд сүйрсэн байна. Одоогоор хэн нэгэн амьд үлдсэн талаар мэдээлэл байхгүй байна. Кубын телевизийн мэдээлснээр АТР-72-212 давхар турбо хөдөлгүүрт энэ онгоц Кубын төрийн өмчийн „Aero Caribbean Airlines“ компанийнх аж. Онгоц Сантиагогоос Хавана хүрэхээр нисч байсан бөгөөд Гуасимал хотын ойролцоо орон нутгийн цагаар оройны 5:42 цагт газар унасан байна. Хотын эмнэлгийн зүгээс хэн ч амьд үлдээгүй гэжээ.

    Онгоцонд нийт Кубын 40 иргэн, 28 гадаад иргэн болон хөлгийн долоон гишүүн зорчиж байсан байна.

    Э.Очирт

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж