АНУ энэтхэгчүүдэд виза олгохгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

АНУ энэтхэгчүүдэд виза олгохгүй байна

Энэтхэг улсын мэдээлэл, технологийн компаниуд АНУ-ын элчин сайдын яам тэдэнд виза дарж өгөхгүй байна хэмээн гомдоллож байна. Элчин сайдын яамны зүгээс визагийн өргөдөл, элчингийн ярилцлагаас татгалзсан хариу өгөх нь эрс нэмэгдсэн гэжээ. Энэ талаар Энэтхэгийн Засгийн газарт мөн мэдэгдээд байгаа боловч АНУ-ын элчин сайдын яамнаас тайлбар хийгээгүй байна.

Маргааш АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Энэтхэг дэх гурав хоногийн айлчлал эхэлж байгаа юм. Гэхдээ уулзалтын үеэр энэ асуудлыг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна.

Хоёр орны гадаад харилцаа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа. Мөн 2008 онд цөмийн энергийн асуудлаар хамтын ажиллагааны хэлэлцээр хийсэн юм. Гэхдээ Бангалоре зэрэг мэдээлэл технологийн төвүүд АНУ-ын ажилгүйдлийн төвшинд нөлөөлж байгаа гэж Вашингтон шүэж байж болзошгүй байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж