Моуриньогийн “Интер” “Челси”-г буулган авлаа | News.MN

Моуриньогийн “Интер” “Челси”-г буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2010.02.25-нд нийтлэгдсэн

Моуриньогийн “Интер” “Челси”-г буулган авлаа

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хамгийн сонирхолтой гэж болох Сери А лигийг манлайлж буй “Интер Милан” болон Премьер лигийг тэргүүлэгч “Челси” нарын тоглолт өнгөрсөн шөнө Милан хотын “Сан Сиро” цэнгэлдэхэд болж өнгөрлөө. “Интер”-ийг дасгалжуулж буй Жозе Моуриньо өмнө нь 2004-2007 оны хооронд “Цэнхрүүд”-ийг удирдаж, Премьер лигт хоёр удаа түрүүлж байсан бол өдгөө тэднийг дасгалжуулж байгаа Карло Анчелотти Лондонд ирэхээсээ өмнө бүтэн найман жилийн турш “АС Милан”-ыг дасгалжуулж, Сери А-д хүч үзэхдээ “Интер”-ийг гарын алга шигээ мэддэг болсон гэхэд хилсдэхгүй. Аваргуудын лигийн шөвгийн 16-д учраа таарсан топ зэрэглэлийн хоёр клубын хувь заяа хэрхэх эсэх нь Аваргуудын лигийн сугалааг зарласан тэр мөчөөс эхлэн хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байсан билээ.
Өнгөрсөн шөнө болсон шөвгийн 16-гийн эхний тоглолтод “Челси” экс-дасгалжуулагчийнхаа багт 2:1 харьцаатай ялагдал хүлээсэн. Тоглолт эхэлснээс хойш ердөө гуравхан минутын дараа Дьего Милито Петр Чехийн хаалгыг мялааснаар талбайн эзэд тоглолтын эхнээс л илүүрхэж эхэлжээ. Хоёрдугаар хагас эхлэхэд 51 дэх минутад “Челси”-гийн довтлогч Саломон Калу тэнцээний бөмбөгийг оруулсан боловч тэнцээ удаан үргэлжлээгүй юм. Гоолоос хойш ердөө дөрөвхөн минутын дараа Эстебан Камбьяссо гоолдож, тооны харьцааг 2:1 болгосноор “Интер” ялалт байгуулжээ. Хэдийгээр нэг гоолын зөрүүгээр ялагдсан ч бөмбөг эзэмшилт, оновчтой довтолгоо зэрэг үзүүлэлтээр зочид илүү байв. Дасгалжуулагч Карло Анчелотти тоглолтын үр дүнд тийм ч их санаа зовохгүй байгаа гэдгээ илэрхийлээд, гурван долоо хоногийн дараа “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд болох хариу тоглолтод өрсөлдөгчөө буулган авч чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлсэн байна. Харин түүний санааг зовоож буй асуудал бол хаалгач Петр Чехийн гэмтэл гэдгийг дурджээ. Чех тоглолтын 60 дахь минутад өвдгөндөө гэмтэл авснаар тоглолтыг орхиж, түүний оронд Илариу “Цэнхрүүд”-ийн хаалгыг манасан юм.
Мөн энэ үеэр Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн “ЦСКА Москва” болон Ла лигийн “Севилья” нарын тоглолт Москва хотын “Лужники” цэнгэлдэхэд өрнөж, 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөжээ. Тоглолтын 25 дахь минутад испани довтлогч Альваро Негредо тооны харьцааг нээж, зочид хошуучилж эхэлсэн боловч тоглолтын хоёрдугаар хагаст ЦСКА-гийн жигүүрийн тоглогч Марк Гонзалез тэнцээний бөмбөгийг оруулснаар тоглолт тэнцээгээр өндөрлөжээ. Анх удаагаа Аваргуудын лигийн хасагдах шатанд өрсөлдөж буй “ЦСКА Москва” гуравдугаар сарын 16-нд Севилья хотын “Рамон Санчес Писхуан” цэнгэлдэхэд зочилно.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-02-25 182.160.6.66

ХОТЫН ТӨВД БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД ТАЛД ШИНЭЭР БАРИГДСАН 79 М2 2 ӨРӨӨ БАЙРЫГ СОНИРХСОН ХҮМҮҮСТ ХАС БАНКНЫ 80 ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРУУЛЖ ХЯМД ЗАРНА

ХАРИЛЦАХ УТАС 99189208

Avatar

lol 2010-02-25 182.160.8.221

Tsag hugatsagaa medermeer yumdaa Hezeenii medee tabiad bgaa demiirtsen sait be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж