Сербийн удирдагч хүлцэл өчлөө

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Сербийн удирдагч хүлцэл өчлөө

Ерөнхийлөгч Борис Тадик 1991 оны зартай алан хядлагын золиос болсон Хорватын иргэдэд хүндэтгэл үзүүлсэн Сербийн анхны ерөнхийлөгч боллоо.

Вуковарт амь үрэгдсэн 260 хүний дурсгалыг хүндэтгэх үеэр ноён Тадик “хүлцэл өчиж харамсаж байгаагаа” илэрхийлжээ.

Сербийн удирдаж байсан Югаславын арми Вуковарт гурван сар ын турш тэмцэл хийсний эцэст 1991 оны арван нэгдүгээр сард эзлэн авсан байна.

Тухайн үед алан хядлагын золиос болсон хүмүүс хотын эмнэлэгт хоргодож байсан ч хоёр өдрийн дараа Вуковарыг бүрэн эзэлж, иргэдийг гахайн хороонд аваачиж толгой дараалан буудаж цогцоснуудыг тэнд нь булшилсан байна.

Ноён Тадик Сербийн нийслэл Бачаас усан замаар Дунай мөрнийг гатлан Вуковарт очжээ.

Хорватын Ерөнхийлөгч Иво Йосопович ноён Тадикыг угтан авсан бөгөөд 50 гаруй жирийн иргэд цугларсан байжээ.

Тэд удахгүй Хорватууд 18 тосгоны Серб иргэдийг хөнөөсөн газарт очих юм.

Хорватын зүгээс энэ үйл явдлыг хоёр орны харилцааг сайжруулах оролдлого хэмээн тайлбарлаж байна.

Гэвч Хорватын баруун жигүүрийн намууд ноён Тадикын уучлалыг огт үнэ цэнэгүй зүйл хэмээн үзэж эсэргүүцэл гаргахыг уриалжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж