Опрагийн онгоц хөөрөв

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Опрагийн онгоц хөөрөв

Ток шоуны хатан хааны “Опра Уинфри Шоу” хамгийн сүүлийн  25 дахь улиралд зориулан пүрэв гаригт АНУ-ын “United Airlines” компани цоо шинэ 757 онгоц гаргав. Толгойноосоо сүүл хүртлээ Опрагийн шоуны логогоор чимсэн энэ онгоц Чикагогоос хөөрсөн байна.

“Опра” онгоц 2011 оны тавдугаар сар хүртэл орон нутгийн нислэг үйлдэх ба Уинфригийн дүрс бичлэг нислэгийн үеэр зорчигчдод хандан мэндчилгээ дэвшүүлэх юм.

“United Airlines” компанийн дэд захирал “Энэ бол Чикагогийн хоёр ч том бахархлыг нэг дор төлөөлж байгаа онгоц“ хэмээн хэлэв. Компани түүнчлэн сар бүр нэг азтанд нэг сая милийн нэмэгдлээр шагнаж байх болжээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж