Зүсээ хувилгаж, онгоцонд суужээ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Зүсээ хувилгаж, онгоцонд суужээ

Канадын “Air Canada” компанийн хөлөгт өөрийгөө настай хүн болгон зүсээ хувилгасан зорчигч суусан байсан итгэмээргүй хэрэг гарлаа. Аравдугаар сарын 29-нд Хонгконгоос Ванкувер руу зорьсон АС018 нислэгт нэгэн Хятад залуу европ өвгөний дүрд хувилсан байсан нь онгоцны компанийн ажилчдыг мэхэлж чадсан байна. “Air Canada”-гийн Канад дахь аюулгүйн албаныхан сэжиг бүхий хүн онгоцонд суусныг нислэг дундуур мэдсэн байна. Залуу хүний гартай кавказ хөгшин онгоцонд суусан талаар сүүлд нь мэдээлжээ. Харин нислэгийн үеэр зорчигч угаалгын өрөө ороод гарч ирэхдээ 20 гаруй насны, залуухан Ази хүн болсон байсан байна.

Онгоц газардахад уг залууг цагдаа нар баривчилсан байна. Тэрбээр Канадад орогнол, хамгаалалт гуйж байжээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж