Леброн бэлтгэлээ хийсэнгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Леброн бэлтгэлээ хийсэнгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрсөн пүрэв гаригт “Майами Хит”-ийн бэлтгэлд багийн довтлогч Леброн Жэймс ирсэнгүй. Учир нь түүнийг бас л нэг жижиг гэмтэл дайрсан байна. Лхагва гаригт “Миннесотта Тимбервулвес”-тэй хийсэн тоглолтын үеэр Леброн  баруун шилбэндээ гэмтэл авсан юм. Хэдийгээр тийм ноцтой биш ч гэсэн багагүй зовиуртай байгаа гэнэ. Багийн ерөнхий дасгалжуулагч Эрик Спойльстра хэлэхдээ “Болгоомжтой байх хэрэгтэй учраас түүнийг бэлтгэл хийлгээгүй. Гэхдээ тэр талбайд гарах боломжтой” хэмээсэн байна. Леброны хувьд маргааш “Нью-Орлеан Хорнетс” багийн эсрэг хийх  тоглолтод бэлтгэлгүйгээр шууд оролцох аж.

    Score Studio

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж