Оргосон цэргийг Баянхонгороос олжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Оргосон цэргийг Баянхонгороос олжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний  256 дугаар  ангийн албан хаагч Г.Шинэбат  өнгөрсөн наймдугаар сард оргож, хоёр сар гаруй хугацаанд сураггүй байсны эцэст саяхан олджээ.  Албаны эх сурвалжийн мэдээлснээр цэргийн албан хаагч өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймагт нэгэн компанид ажиллаж байсан аж. Тэрбээр  Улаанбаатар хотоос энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар тус ангид алба хаахаар очсон ч тодорхойгүй шалтгаанаар алга болоод  байсан юм.  Одоогоор түүний оргох болсон шалтгааныг тодруулахаар холбогдох газрууд ажиллаж байгаа аж.

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж