Зарим аймагт бүртгэл 20 хувьд хүрэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Зарим аймагт бүртгэл 20 хувьд хүрэхгүй байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Долдугаар сарын 1-нээс эхэлсэн шинэчилсэн бүртгэлийг  арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгасан билээ. Гэвч аравдугаар сард дуусгахаар төлөвлөсөн шинэчилсэн бүртгэлийн явц зарим аймагт тун тааруу байгаа бололтой. Учир нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаж байж авах учиртай эх орны хувь хишгийн түгээлт зарим газарт ердөө 20-30 хувьтай байна. Арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар УБЕГ-аас 706 422 хүнийг бүртгэлд хамруулан, нэрсийг  нь Улсын хөдөлмөр халамж үйлчилгээний газарт шилжүүлсэн байна. Үүн дээр 16 нас хүртэл насны хүүхдийг нэрсийн жагасаалтад нэмж оруулжээ. Ингэснээр нэг сая 142 мянга 639 хүнд “Хүний хөгжлийн сан”-гаас сар тутам олгож буй 10 мянган төгрөг авах эрх нь нээгдсэн байна. Эдгээрээс 830 844 хүн эх орны хувь хишгээ гар дээрээ авсан гэсэн тооцоо гарчээ. Үүнийг Монгол Улсын суурин хүн амтай харьцуулахад 41,9 хувийг эзэлж буй ажээ. Аймгуудын хувьд шинэчилсэн эх орны хувь хишиг түгээлт 33,6 хувьтай байгаа бол нийслэлийн хэмжээнд 53,9 хувьтай байгаа гэж ХХҮГ-ын мэргэжилтэн Д.Ганчимэг хэлж байна. Шинэчилсэн бүртгэлд хүмүүсээ муу хамруулснаас ХХҮГ-т цөөн хүний нэрс ирүүлсэн аймгуудад Архангай, Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Ховд зэргийг нэрлэж байлаа. Эдгээр аймагт УБЕГ-аас ирүүлж буй нэрс нь амйгийн нийт хүн амынхаа 20 хувьд ч хүрэхгүй байгаа ажээ.

    Д.Цээнэ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж