Бэлгийн амьдралын мэдлэг олгоно

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Бэлгийн амьдралын мэдлэг олгоно

Өсвөр насныхан бэлгийн амьдралын зөв төлөвшилтэй болох нь тухайн улсын нийгэмд томоохон эерэг нөлөөллийг үзүүлнэ. Үүн рүү алхам ойртсон нэгэн сургалт Баруун-Урт хотод боллоо. “Бэлгийн амьдрал БЗДХ ба ХДХВ-ээс  сэргийлэх” нэртэй сургалтаар дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, ахлах ангийн нэг нэг багш сургагч багшаар бэлтгэгдэн гарч байгаа юм. Хоёр өдөр болсон сургалтын үр дүнд сургууль бүрт өсвөрийн сургагч клубыг байгуулж, түүгээр дамжуулан хүүхэд өсвөр үеийнхэнд Бэлгийн амьдрал гэж юу вэ?.БЗДХ ба ХДХВ-ээс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх тухай ойлголтуудыг өгнө.

Сургагч багш бэлтгэх сургалтын багшаар аймгийн ХТХ-ийн мэргэжилтэн Д.Энхнаран, АНЭ-ийн эмч Ж.Уранчимэг, ЭМГ-ын сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Сарандунай, Өсвөр үеийн “Ирээдүйн босго “ төвийн их эмч Д.Хандмаа, Зөвлөх эмч Г.Дэлгэрчимэг нар ажиллажээ.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж