“Нутгийн үнэр”-ийг Чикагод хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

“Нутгийн үнэр”-ийг Чикагод хүргэлээ

Өлзийбатын Пүрэвсүрэн гэж есдүгээр ангийн жаахан хүү хэдэн жилийн өмнө шүлгийн түүврээ “Бага нас минь баяртай”  нэрээр хэвлүүлж байсан бол тэрээр дээд сургууль төгсч өдөр тутмын “Үнэн” “Монголын мэдээ”  сонинд ажиллан улмаар Америкийн Оклохама хотын Их сургуулийн магистрт суралцахаар холыг зорьсон юм.
Ө.Пүрэвсүрэн одоо Чикаго хотод амьдардаг бөгөөд түүний аав П.Өлзийбат, ээж Д.Батхишиг  нар хүүгийнхээ орон нутагтаа байхад бичиж нийтлүүлсэн шүлэг, олны танил хүмүүстэй хийсэн ярилцлага, асуудал дэвшүүлсэн өгүүллэгүүдээр дөрвөн бүлэгтэй товхимол бэлтгэн “Нутгийн үнэр” нэрээр хэвлүүлэн   хүүдээ “сюрприз” барьлаа.
    Алс холын Америк дахь Ө.Пүрэвсүрэнд болон тэнд ажиллаж амьдардаг нутаг нэгтнүүдэд “Нутгийн үнэр”-ийг тээж очсон энэ ном сонин, содон бэлэг болсон аж.
    “Зориод очих нутагтай байх сайхан
    Золгоод үнсүүлэх ээжтэй байх сайхан” хэмээн шүлэглээд алсыг зорьсон найрагчийн энэ номд уртын дуучин Н.Норовбанзад агсан, яруу найрагч Д.Нямаа,  Д.Төрбат, Х.Чилаажав, морь судлаач А.Баярмагнай зэрэг олны танил хүмүүстэй хийсэн өвөрмөц ярилцлага, нийгмийн тухайн үеийн хурц асуудлыг хөндсөн өгүүллүүд багтжээ.

С.Пүрэвсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж