Ингэний сүүний үйлдвэрээр сонин юү байна

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Ингэний сүүний үйлдвэрээр сонин юү байна

Дундговь аймгийн Хулд суманд  өнгөрсөн жилээс “Ингэний сүү боловсруулах үйлдвэр" ашиглалтанд орсон юм.  Аймагтаа тэмээний тоогоор тэргүүлдэг суманд байгуулагдсан  энэ үйлдвэрийг Ч.Сайн-Ерөөлт захиралтай “Төгрөгийн итгэлцэл” хоршоо ажиллуулан бүс нутгийнхаа сургуулиудын “Үдийн цай”-нд үйлдвэрийн аргаар боловсруулан савласан сүү, тараг, хоормог, ааруул нийлүүлж байна.

“Мерси кор” олон улсын байгууллагын дэмжлэгээр байгуулсан тус үйлдвэр нь сүү боловсруулах, ариутгах, савлах  хэд хэдэн дамжлага бүхий төхөөрөмжтэй бөгөөд өдөрт 300-500 литр сүү боловсруулах хүчин чадалтай юм.  Ч.Сайн-Ерөөлт эхнэр Н.Ариунаагийн хамт энэ үйлдвэрээ ажиллуулж хажуудаа нарийн боовны цех нээснээр зэргэлдээх сумын сургуулиуд  сурагчдын  “Үдийн цай”-г ойрхон зах зээл дэх экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах боломж бүрджээ. Саяхан аймагтаа болсон үзэсгэлэн худалдаанаас “Төгрөгийн итгэлцэл” хоршоо   “Шилдэг сав баглаа, боодолтой бүтээгдэхүүн” шагнал хүртсэн байна. 

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж