Арета Франклин бүх тоглолтоо цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Арета Франклин бүх тоглолтоо цуцалжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хар арьстан дуучдын хатан хаан хэмээгддэг дуучин Арета Франклин ирэх оны хавар хүртэл бүх тоглолт болон оролцохоор төлөвлөөд байсан шоунуудаа цуцалж буй тухай түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Өдгөө 68 настай дуучин Арета Франклин өнгөрсөн онд Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол дээр дуу дуулж, олон хүний сэтгэлийг хөдөлгөж байсан юм. Харамсалтай нь түүний эрүүл мэндийн байдал энэ жил тааруухан байгаа бөгөөд эмчийн зөвлөснөөр зургаан сарын хугацаанд эмчилгээ хийлгэхээр болсон байна.

    Дуучин өнгөрсөн аравдугаар сарын 30-нд эмнэлэгт хэвтсэн ба өөрийнх нь дууг сонсох дуртай, тоглолтыг нь хүлээж байсан шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйжээ. Наймдугаар сард санамсаргүй унаснаас хоёр хавиргаа хугалсан ба уг гэмтэл нь бүрэн эдгэрэхгүй байгаа бололтой. Түүний хэвлэлийн төлөлөөгч дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн байна.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж