Жил бүр болдог хамгийн муухай үнэртэй гутлын эзнийг тодруулах тэмцээн Вермонт мужид болж Коннектикут мужийн 11 настай охин түрүүлжээ гэж Associated Press мэдээлэв.
Тринетт Робинсон нэртэй охин тэргүүн байрны 2500 доллараас гадна Нью-Йоркт жуулчлан “Хаан арслан” гэдэг хөгжимт жүжиг үзэх эрхийн бичгээр шагнуулав. Энэ жилийн тэмцээнд 6-16 насны хүүхдүүд оролцож хамгийн бага нь аман хүзүүдсэн байна. Ялагч гутлаа ийм айхтвар үнэртэй болгоход герлскаут клубын байгаль хамгаалах арга хэмжээнд идэвхтэй оролцсон минь тус боллоо гэж хэлжээ. Мөн тэрбээр нэг удаа адууны нойтон хомоол дээр гишгэснээ хуучилав.
Хамгийн шивэртэй корссовка гэсэн тэмцээнийг АНУ-д 1975 оноос хойш явуулж байгаа ажээ. Тэмцээнд хүүхдүүд оролцдог. Тэмцээний ивээн тэтгэгч нар нь спортын гутал хувцас ба дезодорантын компаниуд гэнэ. Өнгөрсөн жилийн тэмцээнд Юта мужийн долоон настай хүү ялсан бол өмнөх жилийнхэд нь Аляскийн 15 настай сурагч түрүүлж байжээ. 2007 оны шивэртэй гутлын эзэн нь Юта мужийн 13 настай сурагч охин байлаа.