Эргэн тойрон намайг хүрээлэн орших энэ хачин зүйл

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Эргэн тойрон намайг хүрээлэн орших энэ хачин зүйл

Энэ бичлэгийг юунаас эхлэхээ ч мэдэхгүй байна. Хамаг бие хүйт даагаад, сэтгэл зүрх хөндүүрлээд шаналгаатай, бөөн гунигтай.
Бүх зүйл эхэндээ сайхан л байсан. Одоо гэтэл утсаар ярих бүртээ л
маргалдаж, чи би дээрээ тулах юм. Харин хол байх тусмаа л бие биенээ
хайрлаж халамжилдаг баймаар юм. Яаж ийгээд л хэрүүлийн шалтаг гараад
ирнэ. Одоо хүртэл мессенжерээр хатгасан юм асуугаад л байна. Залгахад нь
утсаа авмааргүй, хариу өгмөөргүй санагдаад байна. Ер нь л ийм нялуун
зангүй хүн л дээ, тэр. Гэлээ ч эмэгтэй хүнийг баярлуулах шиг амархан юм
хаа байхав дээ. Ганцхан удаа шахаж шаардуулахгүйгээр хайртай шүү гэж
хэлэхэд л, ганцхан удаа нүдэн дээр гэв гэнэт үнсэхэд л би л лав зөндөө
баярлана. Гэвч тэр хэзээ ч тэгж байгаагүй. Тэгсэн хэрнээ л бид 2 бие
биендээ хайртайгаа мэдрээд байдаг юм. Хол байгаа ч түүнийгээ намайг
хуурахгүй гэдгийг би мэдэрдэг. Ийм хэрнээ л би түүний хайр халамжаар
дутагдаад байх юм. Хажууд байхдаа ч нэг тиймэрхүү хөндий болохоор хааяа
хэцүү байдаг.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж