Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Хайр-Хүндэтгэл-Итгэл

  

Адуун сүргээс унтаж хоцорсон бяцхан унага, алсаас сүүмэлзэх манан дунд,
сүүмэлзэн зэрэглээтэн айсаж ирэх шиг хайр хүний сэтгэлийн манан дунд
эрхлэн нялхран бас уяраан догдлууланхан ирдэг. Үгээр илэрхийлэхийн
аргагүй нэг л бүлээн, гэгээлэг, баяр баясгалан, гэгээн алсад тэмүүлэх
мөрөөдлийн совинг хайр бас авч ирдэг. Хайрлан дурласан хүнд бүрхэг
манантай өдөр ч, жавар тачигнасан хахир шөнө ч бүлээн дулаахан,
гэрэлтэй, өнгөлөгөөр мэдрэгддэг. Хайр гэрэлтсэн нүдэнд, өвлийн цасан
дороос ув улаахан сарнай цэцэг цомирлогоо дэлгэж, аагим халуун өдөр ч
гоёмсог цасан ширхэг гялалзан гялтганан агаарт бүжиглэнхэн харагднам.

Чамайгаа харах бүрийд сэтгэл зүрх минь баяраар гийж, орчлон
ертөнцийн бүх л зүйлс гайхамшигтай сайхан, үлгэрийн мэт санагдаж, өмнө
нь хэзээ ч ажиглаж, мэдэрч байгаагүй бүхэн нүдний өмнө тодрон, бид
өөрсдөө үлгэрийн үзэсгэлэнт гүнж, гайхамшигт хан хүү мэт болно.
Чамайгаа, бас орчлон ертөнцийг зөвхөн би ингэж гайхамшигтайгаар мэдрэх
нь агуу ХАЙРЫН ид шид буюу.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж