Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Нусгай салаа – 2

Юуны
түрүүнд анхны нийтлэлд минь хариу өгсөн хүмүүст баярлалаа (хараалын үг
бичсэн хүмүүсээс бусдад нь). Мөн би зарим зүйл дээр өрөөсгөл зүйл бичсэн
байсандаа хүлцэл өчье. Дахиж тиймэрхүү алдааг гаргахгүйг хичээх болно.

Би тэр нийтлэлийг "нусгай салаа" гэж нэрэлсэн нь зүгээр л хөгжилтэй санагдаад тэгсэн юм.

Монголчууд ер нь юмыг хэзээ ёс журмынх нь дагуу хийж сурах юм бол
доо. Яахав, хүмүүсийн сэтгэлд хүрсэн олон ангит кино хийж байгаа нь
сайшаалтай л хэрэг. Гэхдээ монголын үндэсний олон нийтийн телевиз
арилжааны шинж чанартай үйл ажиллагаа явуулж болохгүй л гэсэн бол
явуулахгүй л байх ёстой шүү дээ. Зальхай аргаар орлого хийж байгааг нь
хүмүүс дуугүй л хараад суугаа юм шиг надад санагдаад байна. Ивээн
тэтгэсэн л байгаа биз, тэгвэл зүгээр л киноны сүүлд гардаг бичиг дээр
ивээн тэтгэгчийн нэрийг бичвэл болно шүү дээ. Олон нийтийн телевиз өөрөө
ёс зүйтэй байж гэмээнэ хүмүүст ёс зүйн үлгэр жишээ болно. Гэтэл бидэнд
муу арга л зааж өгч байна.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж