Их Британид хачин нэртэй ном шалгарууллаа | News.MN

Их Британид хачин нэртэй ном шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Их Британид хачин нэртэй ном шалгарууллаа

The Bookseller сэтгүүл сайтаар санал асуулга авч Корноуэллийн их сургуульд ажиллаж байгаа латва багш Дайн Таймины “Гиперболын хавтангуудтай нэхмэлийн адал явдал” (Crocheting Adventures with Hyperbolic Planes) номыг шагналтнаар тодруулав. Таймины ном уг жил тутмын шагналд "Гуравдугаар рейхын халбаганууд (цуглуулагчдад)", "Чихуахуа гэдэг чинь юу гээч шош вэ?”, "Автомат роботуудын үхлийн араншинг удирдах нь”, “Өтний анчны хожимдсон бодол” зэрэг номуудыг ардаа орхисон байна. The Bookseller сэтгүүлийн төлөөлөгч Хоас Бент The Guardian сонинд ярихдаа Тайминаас "Супер утас онолтойгоор хрест нэхэх нь” (Cross-stitching String Theory) эсвэл  " Феноменологид эсгийтэй ажиллах нь” (Felting Feats with Phenomenology) гэх мэтийн ном гарна гэж найдаж байна хэмээн егөөдсөн байв. Үнэндээ ном нь хачин нэртэй ч Таймин Лобачевын геометрын загвар болдог тогтмол сөрөг  Гауссийн тахиртай хоёр хэмжилт хавтгайн харагдах зураглалыг нэхмэлийн зүүний тусламжтайгаар гаргасан тод жишээг тэнд үзүүлжээ. Энэ геометрт МЭӨ IV зуунд “Эхлэл” номондоо томъёолсон гүн ухаантан Евклидын тавдугаар нотлошгүй үүсгэл эвдэгддэг. Орчин үеийн томъёололоор бол тэр “шулуун дээр байхгүй цэгээр түүнтэй параллель шугмын зөвхөн нэг нь дайрна” гэгдэх болов уу. Лобачевскийн геометрт тэр цэгээр хоорондоо авцалдаагүй хязгааргүй их шулуун ба параллель өгөгдөхүүн дайрна гэсэн байгаа. Өнгөрсөн жилийн хачин нэртэй номын шагналтнаар “2009-2014 оны аарцанд зориулах 60 миллилетрийн хайрцагны ирээдүй” ном шалгарч байлаа.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-03-28 127.0.0.1

JLO Still 100ml – 55 dollar Moschino I love love 100ml – 55 dollar Calvin klien Eterinity 100ml – 45 dollar-т зарна Бэлэн байгаа үнэртэй уснууд шүү Холбоо барих fragrance_mn

Avatar

Зочин 2010-03-28 127.0.0.1

Сэтгэгдэл байхгүй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж