НҮБ Ажлын хэсгийн илтгэлийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

НҮБ Ажлын хэсгийн илтгэлийг баталлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаархи Үндэсний илтгэлийг энэ сарын 2-4-ний өдрүүдэд НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөр хэлэлцэж, Ажлын хэсгийн илтгэлийг баталсан байна. Монгол Улсын Үндэсний илтгэлийг хамгаалах үеэр 43 орны төлөөлөгч үг хэлж, Үндэсний илтгэлд тусгагдах шаардлагатай мэдээллийг багтаасан зөвлөмж өгчээ. Монгол Улсын төлөөлөгчид илтгэлийг хэлэлцүүлэх арга хэмжээний хүрээнд Хүний эрхийн Зөвлөлийн хуралдаанд ажиглагчаар оролцсон Монголын ТББ-уудын төлөөлөлтэй уулзан, зөвлөмжүүдийг хэрхэн хүлээн авч хэрэгжүүлэх болон цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
    Н.Түвшин    

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж