
Хэвлэлийн бага хурлын үеэр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пиус Фишер, Улаанбаатар дахь Европын хамтын ажиллагааны газрын менежер О.Сугар, ХБНГУ-ын Гёте-Институтын Монгол дахь төлөөлөгч Хайкэ Михель, “Өргөө” кино театрын захирал Э.Аюурзана нар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Европын Холбооны киноны өдөрлөгөөр 11 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд “Өргөө” кино театр, 11 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Эрдэнэт хотын “Уурхайчин” соёлын төвд үзүүлэх Бельги, Герман, Франц, Англи, Болгар, Чех, Унгар, Польш, Итали, Нидерланд улсын сүүлийн үеийн киноны хөтөлбөрийг танилцуулсан юм. Дашрамд дуулгахад Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарын уулзалтад нийт 20 гаруй улсын Элчин сайд нар хүрэлцэн ирж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай уулзалт хийх юм байна.