Европын хамгийн өндөр цалинтай санхүүч

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Европын хамгийн өндөр цалинтай санхүүч

Швейцарийн Credit Suisse гэх банкны гүйцэтгэх захирал Брейди Дуган өнгөрсөн жилд 19,2 сая швейцари франкын (18,2 сая доллар) орлоготой ажилласан Европын хамгийн өндөр цалинтай санхүүч болжээ гэж “The Financial Times” сонинд өгүүлэв. Германы Deutsche Bank-ны захирал Йозеф Акерманн (Josef Ackermann) өнгөрсөн жилд 9,55 сая еврогийн (12,69 сая доллар) ашиг олж  Дуганы дараа хоёрт нэрлэгдсэн байна.  Дуган орлогоороо Америкийн Goldman Sachs-ийн Ллойд Бланкфейн (Lloyd Blankfein) ба Morgan Stanley банкны Жеймс Горман (James Gorman) нарыг ч ардаа орхисон байна. Тэд тус бүр  9,8  ба  8,1 сая  долларын цалин, шагналтай байжээ. Харин Дуган Америкийн хамгийн өндөр цалинтай санхүүч, Wells Fargo банкны захирлуудын зөвлөлийн дарга  Жон Штумпфыг (John Stumpf) орлогоороо гүйцсэнгүй. Штумпф өнгөрсөн жилд 21,3 сая долларын орлоготой байсан гэж FT сонин үзлээ.
Credit Suisse банк  өнгөрсөн жилд  хямралтай байсан ч хамгийн өндөр орлоготой он болсон гэв. Өнгөрсөн онд уг банк захирлуудын зөвлөлийнхаа гишүүдийн орлогод 150 сая Швейцари франк зарцуулсан байна. 2010 оны гуравдугаар сард уг банк 300 топ менежерүүддээ 1,9 тэрбум франк хуваах гэж буйг хэвлэлээр бичсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж