Берлинд тагнуулын орчин үеийн төв байгуулжээ | News.MN

Берлинд тагнуулын орчин үеийн төв байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Берлинд тагнуулын орчин үеийн төв байгуулжээ

BND-ын төв байрны цахим загвар. Фото ©AP
Өнгөрсөн баасан гаригт тагнуулын шинэ төвийн барилга дуусаны баяр Берлинд болжээ. Дотоод засвар ба сүлжээг хийж дуусаны дараа Германы холбооны тагнуулын алба (BND) Мюнхен хотоос нүүж ирнэ гэж Spiegel мэдээлэв.
BND-ын шинэ төв байрыг зүүн Берлинд Зүүн Герман оршин тогтнож байх үеэр үндэсний хөл бөмбөгийн аваргын шигшээ тоглолт тогтмол болж байсан “Дэлхийн залуучуудын цэнгэлдэх хүрээлэн”-гийн дэвсгэрт босгосон байна. Төвийн нийт талбай нь 10 гектар, ажлын байрны нийт талбай нь 260 мянган кв.м гэнэ. BND-ын төв байр Европт хамгийн орчин үеийн тагнуулын төв болно гэж мэдээлж байна. Тагнуулын албаны 4000 орчим ажилтан 2014 онд шинэ байрандаа бүрэн нүүж ирсэн байх гэнэ. Одоо тагнуулын төв байрладаг Мюнхений дэргэдэх Пуллахын байранд техникийн албаны 1500 орчим ажилтан үлдэх ажээ. Шинэ байрны зардлыг дурдаагүй байгаа ч 1,5 тэрбум орчим еврогоор боссон гэх таамаглал байгаа.  BND нь Үндсэн хуулийг хамгаалах холбооны газар ба цэргийн сөрөг тагнуулын албатай (MAD) зэрэгцсэн ХБНГУ-ын тусгай гол албаны нэг юм.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж