
Тэдний авсан мэдээллээр бүсгүйг уржигдар цаазаар авах ёстой байсан аж. Харин Францын гадаад харилцааны сайд Бернард Кушерын хэлж буйгаар Ираны хууль тогтоогчид бүсгүйн хувь тавиланг хараахан шийдээгүй байгаа аж.
Иран бүсгүйн дээрх олон нийтийн уур хилэнг бадраасан эсэргүүцлийн хөдөлгөөнүүд өрнөхөд хүргэж, дэлхийн улс төр, шашны тэргүүнүүд уг харгис шийтгэлийг буруушааж байна. АНУ- ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Ираны хууль тогтоогчдоос Аштианыг цаазаар авах ялыг цуцлахыг шаарджээ.
Аштиан хэдэн жилийн өмнө нөхрөө араар нь тавьсан хэргээр чулуугаар нүдүүлж үхэх ял авсан юм. Харин зарим эх сурвалжууд түүнийг нөхрөө хөнөөсөн хэргээр яллуулж байсан гэж үзэж байна.
Дээрх хэрэг Тегераны цөмийн хөтөлбөрөөс үүдэлтэй Иран болон Барууны ертөнцийн хоорондох маргааныг даарин дээр нь давс нэмсэнтэй адил болгож байгаа юм.
Хүний эрхийн Amnesty International байгууллагаас гаргасан судалгаагаар Иран улс цаазаар авах ялынхаа хэмжээгээр Хятадын дараа орж байгаа юм. 2008 онд л гэхэд Иран 346 хүнд алах ял ноогдуулсан байна.