Мексикийн хойд нутагт цагдаагийн даргын толгойг авчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Мексикийн хойд нутагт цагдаагийн даргын толгойг авчээ

Мексикийн хойд хэсгийн Нуэво Леон мужийн Агуалгуаса хотын цагдаагийн дарга түүний дүү хоёрыг хөнөөгөөд цогцсыг нь  цагдаагийн эргүүлийн машинд орхисон байсныг олжээ. Цагдаагийн даргын толгойг тасдаад өвдгөн дээр нь тавин орхисон байв. Машины хаалган дээр цусаар нь C.D.G. гэж бичсэн байлаа. Энэ нь Мексикийн хар тамхины наймаачдын томоохон картель Cartel del Golfo гэсэн нэрний эхний үсэгний товчлол. Цагдаа тэдний үхэлд уг хууль бус байгууллага хамаатай эсэхийг хэлээгүй байна. Сүүлийн үед Мексикийн хойд нутгаар зэвсэгт мөргөлдөөн их гарах болсон байна. Хуулийн байгууллагынхан болон гэмт хэрэгтнүүдийн хоорондын мөргөлдөөнөөс гадна хар тамхины наймаачдын бүлгүүдийн хоорондын өрсөлдөөн ширүүссэн гэж шинжээчид бичиж байна. Цагдаагийн дарга алагдахын өмнөх өдөр уг хотод  хэдэн машины цувааг зогсоох гэсэн цагдаагийн ажилтнуудтай буудалцсан хэрэг гарав. Энэ үеэр зургаан гэмт хэрэгтнийг устгасан байлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж